С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
63 мянган хүүхдийн мөнгийг хуримтлал хэлбэрээр хадгалжээ
Улсын хэмжээнд 63 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлээгүй болохыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Тус газраас өгсөн мэдээллээр “Өнөөдрийн байдлаар 63 мянган хүүхдийн мөнгийг олгоогүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдаж байна. Энэ нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаагүй, 20-ноос хойш хүсэлт гаргасан, өмнө нь хүсэлтээ өгсөн ч алдаа заасан зэрэг шалтгаанаар хойшилсон шалтгаантай. Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг эцэг эх, асран хамгаалагч нар хуримтлал хэлбэрээр хадгалж болно. Мөн бэлэн мөнгөөр авах боломжтой. Нөхөн олголтын маргаашнаас дансанд нь шилжүүлж эхэлнэ” гэсэн юм.