Сурагчдын амралт ирэх сарын 1-нээс эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулиудын 2018-2019 оны хичээлийн жил удахгүй дуусах гэж байна. Сурагчдын зуны амралтын хуваарьтай танилцаарай.

БСШУСЯ-наас гаргасан хуваарийн дагуу:

I-II-р ангийн сурагчид- 6 сарын 1

III-V-р ангийн сурагчид- 6 сарын 8

VI-XII-р ангийн сурагчид- 6 сарын 15-наас эхлэн амарна.

Хөдөө, орон нутгийн сурагчид мөн адил дээрх хугацаанд амрах юм байна.

5, 9, 12-р ангийн сурагчдын хувьд улсын шалгалтаа өгөх хэрэгтэй. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг, нэг хуваариар зохион байгуулагдана. 

2019 оны улсын шалгалтын хуваарьтай танилцаарай.