11.7 тн химийн бодис нэвтрүүлэхийг завджээ

Монгол Улсад бүртгэлтэй компанийн хилээр оруулж ирсэн цемент дунд "полиэтиленгликолийн лав" гэх их хэмжээний химийн бодис нуусныг Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 20-нд тус компанийн 11.7 тонн цемент гэж гаалийн байгууллагад мэдүүлсэн ачааг шалгахад дээрх хууль бус барааг илрүүлсэн байна. Энэ хэргийг прокурорын газарт шилжүүлжээ.