МУГТ Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртжээ

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн болох Хөх хотын гранпри өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 23 жүдоч өрсөлдөж, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүдийн +100кг-ийн жинд Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, МУ-ын Хөдөлмөрийн Баатар, МУГТ Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртсэн байна.