С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Бат-Эрдэнэ: Нүүрстэй 1200, зэсийн баяжмалтай хүлээгдэж 100 вагон хүлээгдэж байна
Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Улсын хэмжээнд есөн боомт ажиллаж байна. Зорчигч гэхээсээ ачаа тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Гашуунсухайт боомтод өдөрт 100-160 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна. Мөн Замын-Үүд авто замын боомтоор 50-65 чингэлэг тээвэр нэвтрүүлж байгаа ба авто тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэх ажлыг давхар хийж байна. Энэ ажиллагааг зохион байгуулах тусгайлсан системээр ажиллах бүрэлдэхүүн хоёр хоногийн дараа очиж ажиллана. Замын-Үүдэд байгаа хоосон чингэлгүүдэд ариутгал хийн өдөрт 20-35 чингэлэг буцааж байна. Энд яригдаж байгаа томоохон зүйл бол овор ихтэй ачаа барааг хэрхэн оруулж ирэх талаар нөгөө талтай хэлэлцэн, уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ авто тээврээр, төмөр замаар, чингэлгийн тээврээр гэсэн гурван төрлөөр ангилан оруулж ирэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иргэдийг бухимдуулдаг тээврийн үнийн өсөлтийг хэрхэн ил тод зохион байгуулах талаар ярилцаж байна. Эрээнд Нээлттэй платформ хэмээн системийн хөгжүүлэлтийг хийж эхэлсэн. Монголд ажиллуулна. Тээвэр зуучийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаар хэрхэн хамтрах чиглэлээ тодорхой болгосон. Үйл ажиллагаагаа ил тод болгох шаардлагатай гэж үзсэн. Захиалж байгаа иргэн, ААН ямар газраар дамжуулж, ямар үнээр авчруулж талаарх мэдээлэл ил болно. Өдөрт 50-60 чингэлэг оруулж ирсээр одоогоор нийт 1460 чингэлэг ачаа бараа татсан. Нүүрстэй 1200, төмрийн хүдэртэй 700, 100 гаруй вагон зэсийн баяжмалтай хүлээгдэж байна" гэлээ.