С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр боллоо
Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулгын орон гарсан Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид түрүүчээсээ тодорч эхэллээ. МАХН дарга Н.Энхбаярыгаа нэр дэвшүүлэхээр болсон. Харин АН-ын үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон аймгийн намын хорооны шийдвэрийг батламжиллаа. Ж.Оюунбаатар нь 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр 42 дугаар тойрогт 2016 оны УИХ-ын сонгуулиар Д.Гантулгатай өрсөлдөж ялагдсан юм. Харин энэ удаад дахин нэг дэвшиж даагаа нэхэх бололтой.