С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Долоон настай охин галын аюулаас таван сартай дүүгээ аварчээ
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны оршин суугч Б.Болортуягийн гэр энэ сарын 24-нд шатжээ. Гал гарах үед гэрт таван сартай болон долоон настай хүүхдүүд байсан гэнэ. Энэ үеэр долоон настай охин таван сартай дүүгээ галын аюулаас аварчээ.
Ээж Б.Болортуяа нь Улаанбаатар хотоос нэлээд зайдуу ажилладаг учраас өглөөний 06:00 цагт гэрээсээ гарч 23:00 цагийн үед гэртээ ирдэг байжээ. Харин долоо болон 11 настай хоёр охин ээжийнхээ эзгүйд хоёр бага дүүгээ хардаг байсан байна.