С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Н.Мөнхбат шүүгчээс гурван удаа татгалзжээ
Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 18-нд ирүүлжээ.
Саналыг хянан хэлэлцэх явцад яллагдагчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хурлыг хойшлуулсан байна. Улмаар шүүх хуралдааныг энэ хоёрдугаар сарын 21-ний өдөр дахин явуулахад яллагдагчийн өмгөөлөгч шүүгч болон прокуророос татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг дахин хойшлуулжээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр энэ сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг гурав дахь удаагаа зохион байгуулахад яллагдагчийн өмгөөлөгч дахин шүүгчээс татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.