С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Осолдсон ажилтны цогцсыг хайх ажиллагаа үргэлжилж байна
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голд үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д энэ сарын 23-ны өдөр ноцтой осол гаргасан. Уурхайн ажилтан хөрсний овоолго зөөж, талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан юм.
Ослын газарт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар нуурын эрэгт автомашиныг татан гаргасан байна. Харин гурван хоногийн өмнө осолдсон автомашины байршлыг 10-11 метрийн гүнд байгааг тогтоож, шалгахад осолдсон автомашины бүхээгийн баруун талын цонх хагарсан, кабин дотор хүн байхгүй байжээ. Одоогоор осолдсон ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.