С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Пүрэвхүүгийн оронд Н.Батхүүг томилжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо.
Ням-Осорын Батхүү нь
- 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль,
- 1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн.
- 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг,
- 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор
Ажилласан байдал:
- 1997-2008 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн багш, ахлах багш,
- 2001-2002 онд Япон Улсын Ибараки мужийн Ой судлалын хүрээлэнд зочин судлаач,
- 2003-2004 онд Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарт зочин судлаач,
- 2008-2010 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн дэд профессор,
- 2010-2013 онд МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн захирал,
- 2013-2021 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор,
- 2017-2018 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд зочин судлаач,
- 2021-2022 онд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал
Бүтээлийн жагсаалт:
- Олон улсын импакт фактор бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 25,
- Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 19,
- Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл 60,
- Удирдаж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр 23,
- Ном, нэг сэдэвт бүтээл 11
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Пүрэвхүү Тамгын газрын дарга Я.Содбаатарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн нэгдүгээр сард хүргүүлээд байсан юм. Түүний хувьд "Утааны эсрэг аав ээжүүд" ТББ-ын тэргүүн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнээр тус тус ажиллаж байгаад 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон байдаг.