С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Нэр бүхий зургаан шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцэнэ
Шүүхийн сахилгын хороо нэр бүхий зургаан шүүгчид холбогдох гомдлыг өнөөдөр 16:00 цагт хэлэлцэхээр болжээ.
Өмгөөлөгч Б.Баасанцогтын зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтэд ил болсон. Тухайн үед хамт байсан нь бичлэгээр батлагдаж, шүүмжлэлд өртсөн шүүгч нарт сахилгын арга хэмжээ авч, хариуцлага тооцох тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-аас Шүүхийн сахилгын хороонд гаргаад буй юм.
Тус төрийн бус байгууллагаас:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар
- Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг нарт холбогдуулан өргөдөл, гомдол гаргажээ.
Шүүхийн сахилгын хорооноос өмнө нь энэ асуудалтай холбогдуулан
- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл
- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаагаар 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.