С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эцэг эхчүүд хурууныхаа хээг уншуулж хүүхдийнхээ шүдийг эмчлүүлнэ
Засгийн газрын баталсан Эрүүл шүд-эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ сарын 24-ны байдлаар тус хөтөлбөрт нийт 31 618 хүүхэд хамрагджээ. 2-4 насны хүүхдүүдийн шүдэнд нэг удаа 60 мянган төгрөгийн эмчилгээ хийх тус ажил цахим системд шилжихээр бэлтгэл ажлыг хийж байгаа аж.
Ингэхдээ хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн хурууны хээг уншуулж, шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм байна. Одоогоор хөтөлбөр хэрэгжүүлэгч эмнэлгүүдийг системд холбох програмын ажил хийгдэж буй бөгөөд ирэх зургаадугаар сарын нэгнээс хурууны хээг уншуулж эхлэх юм байна.