С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
54 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 412 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 129 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 283 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 26 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 54 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 7 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор 47 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.