С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Их хэмжээний дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар хил давуулах гэж байжээ
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ханги хилийн боомтоор иргэд 571 кг дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар гаргах гэж байсан Дорноговь аймгийн харьяат иргэн М, Г нарыг Тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Дээрх хэрэг тавдугаар сарын 29-ны өдөр гарсан байна.
Дэрэвгэр жирэвгэрүү нь Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/43 дугаар тушаалаар дээрх ургамлыг түүн бэлтгэхийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаагаар түр хоригложээ.
Анх 2015 онд тус ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг таван жилээр хориглосон шийдвэр гарч байсан. Гэвч хориглох шийдвэр гарахаас өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс дэрэвгэр жиргэрүү ургамлыг ихээр түүж нөөцөлсөн учраас эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд ирүүлэх болсон байна. Улмаар хоёр жилийн хугацаатай түүж бэлтгэх асуудлыг шийдвэрлээд, буцаан таван жилийн хугацаатай түр хоригложээ.