Г.Өсөхбаяр, Ц.Шаравжамц нарын хөвгүүд Монголын багт тоглоно

Монгол Улсад анх удаа багийн төрлөөр ДАШТ болж байна. “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ Д.Сүхбаатарын талбайд болж байна. 18 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна. Өнөө орой Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тоглолтыг хийнэ. “С” хэсэгт багтсан манай баг Латви, Беларусын багтай 18:30, 20:10 цагуудаас тоглох юм. Монголын багийн бүрэлдэхүүнд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц, сагсан бөмбөгийн Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од багтжээ. Ө.Пэрэнлэйжамц нь 2002 онд төрсөн 198 см өндөр, 96 кг жинтэй. Өсвөрийн УАШТ-ий шилдэг тоглогч нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. Харин  Монголын сагсан бөмбөгийн шилдэг гавьяат тамирчин цолтой Шаравжамцын хүү Энхийн-Од нь мөн л 2002 онд төрсөн.  201 см өндөр, 75 кг жинтэй. 2014 “Кес Баскет” Улаанбаатар хотын аварга, шилдэг тоглогч 2015-2019 онд өсвөрийн УАШТ-ий найман алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай. Өсвөрийн УАШТ-ий долоон удаагийн шилдэг тоглогч аж.