Ерөнхийлөгчийн ээлжит зарлигт юу багтав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Засгийн газарт чиглэл өгөх тухай" зарлиг гаргажээ. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээллэх юм байна.

Ерөнхийлөгчийн хувьд өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзах үеэрээ цар тахлын нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байдаг.

Улмаар нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон удаатай.