Түрээсийн орон сууцанд орох иргэдийг цахимаар бүртгэж эхэлнэ

Улаанбаатар хотод Буянт-Ухаа 2 хороололд 972, Орхон, Хөсвгөл, Говь-Алтай аймагт 570 айлын орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьж, ашиглалтад оруулсан. Тэгвэл эдгээр байруудыг иргэдэд түрээслэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Харин иргэдийг ямар шалгуураар яаж оруулахыг Улаанбаатар хотын захиргаа шийдэхээр болсон. Одоогоор нийслэлийн орон сууцны корпориациас  техникийн дэвшлийг ашиглаж, цахимаар  иргэдийг бүртгэхээр болсон байна.

Ирэх долоо хоногт  түрээсийн орон сууцад хэрхэн хамруулах шинэ журмыг батлах аж.