ЭЕШ өгөх сурагчдын суудлын хувиар гарчээ

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар энэ сарын 17-нд эхэлнэ. Тухайн өдөр Монгол Улсын түүх  09.00 цагт, физикийн хичээлээр 13.00 цагт шалгалт авах юм байна. Харин маргааш нь  09.00 цагаас хими, 13.00 цагт газарзүй, 16.30 цагт англи хэлний шалгалт авахаар төлөвлөжээ. Харин  19-нд 09.00 цагт биологийн хичээлээр үргэлжлэх бол 13.00 цагаас математикийн шалгалттай. Монгол хэлний хичээлийн шалгалт 20-ны өдрийн өглөө 09.00 цагаас эхлэх бол орос хэл 13.00 цагт, нийгмийн ухааны хичээлийн шалгалт 16.30 цагаас авах аж. Боловсролын үнэлгээний төвийн  шалгалтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон байна. Түүнчлэн сурагчид суудлынхаа хуваарийг хэвлэж авахад бэлэн болжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын дагуу зургадугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагт шалгалтын бүх мэдээлэл нийтэд зарлагдана.