С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Швейцарт суух Элчин сайд Д.Гэрэлмаад Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээлгэн өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Д.Гэрэлмаад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулан өгч, амжилт хүсэв.
Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА НЬ:
- 1976 онд Улаанбаатар хотод төрсөн
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль
- 1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал
- 2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль
- 2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургуулийг тус тус төгссөн.
- 2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн
- 1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн
- 2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газарт атташе,
- 2003-2007 онд Парис дахь Элчин сайдын яам, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
- 2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
- 2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,
- 2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,
- 2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан юм.