С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хурц арслан Г.Өсөхбаяр түрүүлжээ
Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүдийн "Манлайн баясгалан" зургадугаар сарын ээлжит барилдаан Төв аймгийн спортын ордонд боллоо. Сар тутам зохион байгуулдаг уламжлалт барилдаанд у.з Б.Батмөнх, у.х Ө.Даваабаатар, у.ө.и.н Ч.Батчулуун, у.н Г.Ганжад нарын тэргүүтэй хүчит 40 бөх барилджээ. Бүрэн, Борнуур сумын нэрэмжит барилдаанд Угтаалцайдам сумын харьяат, "Лидер Буянт Холдинг" ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр зургаа даван түрүүлэв. Үзүүрт улсын заан Б.Батмөнх, их шөвөгт аймгийн харцага Б.Энх-Очирхуяг нар шалгарлаа. Бүрэн сумын харьяат, өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд тав давж, аймгийн начин цол хүртсэн Л.Энхтүвшин улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Г.Ганжад нарыг өвдөг шороодуулж, давсан юм.