С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ШИНЭ намаа бүртгүүлэхээр Ж.Батзандан, Л.Болд нар дээд шүүхэд хандлаа
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын санаачлан, үүсгэн байгуулж буй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намыг өнөөдөр албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргалаа. Тус нам энэ сарын 6-нд Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрэм, намын даргаа сонгосон юм. Их хуралд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ШИНЭ намын даргаар сонгож, Төв зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг батламжилж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Мөнхжаргал нарыг сонгожээ.
Улсын дээд шүүх тус намыг бичиг баримтын бүрдэл, холбогдох материалыг шалгаж, бүртгэх эсэх шийдвэрээ гаргах юм.