Наадмын сорилго барилдаан энэ сарын 23-нд болно

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болно. Барилдааныг энэ жил Монгол Улсын арслан Ш.Ванчинхүү агсны  нэрэмжит болгохоор тогтоосон байна. Сонирхуулахад,  Ш.Ванчинхүү улсын заан цолыг хүртэхдээ дөрвөн заан цолтой бөхийг, улсын арслан цолыг хүртэхдээ дөрвөн арслан цолтой бөхийг өвдөг шороодуулсан байдаг нь сонин тохиолдол болсон аж.