С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Нохойн нөхөн үржихүйн мэс засал хийх ажлыг эхлүүлжээ
Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, зарим нохойн нөхөн үржихүйг хязгаарлах ажлыг эхлүүлсэн.
Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Захирагчийн ажлын албатай хамтран гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, мал эмнэлгийн цогц арга хэмжээг гурав дах жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд 17172 нохой бүртгэлжүүлэх, мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зарим нохойн нөхөн үржихүйн мэс засал хийх, гэрийн тэжээвэр амьтан, нохойны бүртгэл мэдээллийн систем нэвтрүүлэх юм. Түүнчлэн 1000 нохойнд бэтэг өвчнийг илрүүлэх тандалт шинжилгээ хийхээр төлөвлөж, өнгөрсөн сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн байна.
Тус ажилтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 28 хорооны Засаг дарга нар болон хорооны зохион байгуулагч нарт мэдээлэл өгч, хамтран ажиллах талаар санал солилцжээ. Өнөөдрийн байдлаар тус ажил 11 хувьтай явагдаж байгаа аж.