С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Aвтомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх туршилтыг эхлүүлнэ
Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамж, Сангийн сайдын 2022 оны 106 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргааны албаны хүмүүстэй цахим хурал хийлээ.
Хурлаар энэ амралтын өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр боллоо. Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлснээр тус боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоолол бий. Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Хангимандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.