С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Циркийн арын замыг 10 хоног хаана
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Циркийн ар талын 0.7 км авто замыг энэ сарын 12-ноос эхлэн арав хоногийн хугацаатай хаахаар болсон байна. Тодруулбал, тус замд хос шугам өргөтгөн, шинэчлэх засварын ажлыг эхлүүлжээ. Зам хаахтай холбоотойгоор холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан байна. Тиймээс уг чиглэлд зорчигчид замыг тойрч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.