С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Таван чиглэлийн нислэгийн хуваарь гарчээ
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан агаарын тээврийн авиа компаниудын нислэг хойшлоод байгаа билээ. Энэ хүрээнд Хонконг, Пусан, Токио, Сөүл, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд саатаад байгаа юм. Тэгвэл эдгээр нислэгийн хуваарь гарчээ. Үүнд:
Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ297 аяллын нислэг өнөөдөр 20.10 цагаас,
Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301А аяллын нислэг өнөөдөр 20.05 цагаас,
Улаанбаатар-Пусан чиглэлийн ОМ311 аяллын нислэг маргааш 06.00 цагаас,
Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501А аяллын нислэг маргааш 02.30 цагаас,
Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ135 аяллын нислэг маргааш 05.00 цагаас болсон байна.
Мөн “Хүннү эйр” компани өнөөдөр цаг агаарын нөхцөл байдлын улмаас Мөрөн, Өлгий, Увс, Эрээн чиглэлийн нислэгээ зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цуцалжээ. Мөн Ховд, Хайлаар, Даланзадгад чиглэлийн нислэг саатсан байна. Цаг агаарын нөхцөл байдал сайжирсан тохиолдолд нислэг үйлдэх юм байна.