Үрстэйгээ хамт өлгийдсөн "ANUR" брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ бяцхан үрсэд хайр зориулж дэгжин хувцас урладаг уран дизайнер Ц.Долгорсүрэнг урьсан юм. Тэрбээр үрстэйгээ хамт “өсгөх” зорилготой "АNUR" брэндийг үүсгэн байгуулжээ. Багын гарын дүйтэй охин, барбиндаа хувцас оёж, зураг зурах, гар урлалын бүтээл хийнэ. Загварын шоуг шимтэн үзэж, Channel-ийн дизайнер болно гэж мөрөөддөг байжээ.
Шинэ оймс авч өгөхөөр хайчилж оёод хачин гоё даашинз барбиндааа өмсгөчихсөн сууж байдаг байсныг ээж нь дурсана. Хөдөлмөрийнхөө хичээлд илүү их сонирхолтой байсан нь түүнийг хувцас загварын салбарт "дурлаж", дизайнер мэргэжлийг сонгох шалтгаан болсон гэнэ. Урлах эрдэм дээд сургуульд суралцсанаас хойш уран бүтээл туурвих их хүслээр жигүүрлэв. "Долдугаар ангидаа гар урлалын сонгонд суралцаж эхэлсэн. Нарантуяа багш маань хөдөлмөрийн хичээл дээр шүрээр заан, чихрийн таваг хийхийг зааж өгсөн. Тэр үеэс гар урлалын бүтээл шимтэн дурласан гэхэд болно. Багшийн маань охин Урлах эрдэм дээд сургуульд суралцдаг байсан нь нөлөөлж, дизайнер болох зорилго тавьсан" гэв. Хүссэн сургуульдаа шалгалт өгөөд тэнцсэнээр багын мөрөөдөл нь биеллээ олов.

No description available.
Бүтээл туурвихын тулд нойргүй хонох өдрүүд олон. Үргэлж, практик дээр ажиллана. Сургуулиас зохион байгуулсан уралдаан тэмцээнд идэвхтэй оролцоно. ""Хаврын Гоёл" наадамд нэгдүгээр курстээ оролцож байсан үе сэтгэлд тод үлдсэн. Хувцасны ангид суралцдаг ч "Тогос" сэдэвтэй дикор бүтээгдэхүүн хийсэн. Ариунболд багш маань удирдсан. Цаг, ханын гэрэл, ханын чийдэн зэрэг бүтээл хийж байлаа. Дизайнер хүн дан ганц зураг зурдаггүй. Тухайн бүтээлээ амилуулж, эхлэлээс нь төгсөх процесс хүртэлх үе шатыг нарийн мэддэг байх шаардлагатай" гэв. Оюутны он жилүүд хөврөн одох ч хувцасны үүх түүхээс эхлээд урлах ухаанд суралцаж, улаан дипломтой төгсөв. Түүний хүсэл ийн биеллээ олж, хоёр жилийн хугацаанд чимэглэлийн дизайнераар ажиллаж байгаад ээж хэмээх эрхэм алдрын эзэн болж, энгэртээ бяцхан үрээ тэвэрч, энэ хорвоогийн хамгийн хариуцлагатай хэрнэ аз жаргалтай албанд "дэвшив.
Хайр хүргэм, үзэсгэлэнтэй бяцхан охиндоо зориулж, ягаан өнгийн дэгжин хослол урлаж өгсөн нь хүүхдийн хувцасны брэнд бүтээх эхлэлийг тавьжээ. Анударь охин, Анар хүүгийн нэрийн холбоосоор ANUR" брэнд хэмээн нэрлэсэн байна.

No description available.

"Ирээдүйд хоёр хүүхдэдээ брэндээ өвлүүлэх зорилготой үүсгэсэн байгуулсан. 20-30 жилийн уртын төлөвлөгөөтэй. Хүүхэд айлд аз жаргал, инээд хөөр, сайн сайхныг дагуулж ирдэг. Тиймдээ ч бага насных нь зургийг гэрэл зургийн хуудсанд мөнхлөхийг эцэг, эхчүүд хүсдэг. Төрсөн өдрийн болон тэмдэглэлт баярт зориулсан хувцас урлахын зэрэгцээ өдөр тутамд зориулсанг ч давхар хийнэ. Брэнд маань хоёр хүүхэдтэй минь хамт өсч, томорно. Нярай байхад нь өмсгөж байсан хувцасныхан эсгүүрээр архив үүсгээд хадгалаад явч байгаа. Тэр загваруудаа гаргасаар байх болно" гэлээ.
Ц.Долгорсүрэнгийн охиндоо зориулж оёсон анхны загвар нь бодсоноос илүү хайр татам, загварлаг гарчээ. Мэргэжлийн хүний хувьд эрэл хайгуул цаг тутамд хийнэ. Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон хувцас хийхийн тулд судалгааг ч сайн хийсэн байна. Хүүхдийн хувцас учир материал чухал.

No description available.Чанартай материал сонгохоос гадна хүүхдийн биед тохиромжтой байхыг бодолцож, загвараа гаргана. Бүтээл бэлэн болсны дараа бяцхан хоёр моделдоо өмсгөж, туршилт хийсний дараа хэрэглэгчдэд зориулж урлана. Хүүхдийн биед харшил өгөхгүй, хөвөн зөөлөн, хөдөлгөөнд нь саад учруулахгүй, агаар салхи нэвтрүүлдэг, сайн чанартай материал хайж бөс, барааны дэлгүүрээр явна. Эрэл хайгуул хийсний эцэст сэтгэлдээ таарсан материалаа аваад урлан руугаа яаравчлан явахдаа загварынхаа санааг сэтгэлдээ зураглана. Эсгүүрт ач холбогдол өгч ажиллана. Бүтээл бэлэн болсны дараа эгдүүтэй үрсэд зориулж, жижиг деталл болох чимэглэл нэмж өгснөөр "АNUR" брэндийн хувцас "амилна”.

No description available.
Хүүхдийн хувцас хийхэд ажиллагаа ихтэй. Ц.Долгорсүрэнгийн хувьд хийсэн загваруудаа охин, хүү хоёртоо пермерик өмсгөж, хийдэг учраас ямар нэгэн технологийн алдаагүй бүтдэг. Тиймдээ ч чанартай чамин байдлыг бодолцон үзэж үнэлгээгээ импортоор оруулж ирдэг хүүхдийн хувцасны үнэтэй дүйцүүлжээ. Энэ нь нэг ч гэсэн хүүхдэд үндэсний үйлдвэрлэл монгол брэндийнхээ үнэ боломжийн, хийц сайтай, харшил өгдөггүй материалтай хувцас өмсүүлэхийг хүсдгийн илрэл биз ээ.
Брэнд бүтээж, үйлдвэрлэл эрхлэхэд хөрөнгө санхүүгийн асуудал тулгарна. Өнөөдрийг хүртэл хүссэн мэргэжлээрээ суралцаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ажиллахад ээжийнх нь дэмжлэг хамгийн их байжээ. Гар урлалын сонгонд суралцахад хэрэглэгдэх материалын аваад өгнө. Оюутан болсны дараа анхны оёдлын машины бэлэглэж байсан түүхтэй.

No description available."ANUR"-ыг бүтээхэд анхны материалыг авч өгч эхийн хайраас эхлэлтэй брэндийг охин нь өдгөө үрстэйгээ хамт өлгийдөж, өсгөхөөр хөдөлмөрлөж явна. Хайраас төрж, хайраар үргэлжлүүлсэн брэндийн бүтээл бяцхан эздээ гоёсоор байна. "Хоёр жаахан хүүхдийн хажуугаар ажлаа цалгардуулахгүй авч явахад гэр бүлийнхэн маань цаг үргэлж тусалдаг. Аав, ээжүүд, ханийн дэмжлэг хамгийн их. Ажлын зохион байгуулалт, ар гэрийн асуудлыг маш сайн зохицуулдаг" гэлээ.
"АNUR" брэнд ирээдүйд улирал бүрт зориулсан коллекц гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор нярайн бэлгийн багц, төрсөн өдөрт зориулсан чимэглэлтэй даашинз, өдөр тутамд өмсөх боломжтой хослол, даашинз, цамц, водвалк, баривч зэргийг цөөн тоогоор үйлдвэрлэж байна.

No description available.
Эхийн хэвлийгээс мэндлээд ээжийнхээ энгэрийн шигтгээ болсон бяцхан үрсийн анхны хувцсыг урлаж өгнө гэдэг амьдралаас авч болох аз жаргал, хайр энэрэлийг мэдрэх хамгийн сайхан агшин. Хайраа шингээж урласан бүтээлийн хүүхдэдээ өмсүүлсэн зургийн илгээхэд хамгаас их баярлана. Тиймдээ ч Ц.Долгорсүрэн өөрийн сурсан мэдлэгээ бусдад харамгүй түгээж, гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд зориулж, сургалт явуулах шийдвэрийг гаргажээ. Нэг ч гэсэн ээжийг баривч, цамц, өмд, даашинз оёод сургачих юмсан гэж боддог гэнэ. Үйлдвэрлэлээ өргөжүүлж, алсдаа эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах зорилго тээжээ.

No description available."Зүрхэнд хамгийн дулаахан хувцас бол сайхан сэтгэл. Хүн өөрөө л зөв бодолтой өөрт байгаа зүйлдээ талархаж чаддаг байвал хүрээлэл нь хүртэл сайхан хүмүүс байдаг. Намайг дэмждэг хайрладаг ээж, аавууд, хайртай хань, үрс минь байгаа болохоор миний ажил бүтэмжтэй байдаг гэж боддог. Тэдэндээ талархаж явдаг даа" гэснээр бидний ярилцлага өндөрлөж, бүтээлээ үргэлжлүүлэн урлав. Түүний үйлс, ажлын урт холын зам ийм л гэгээнээр үргэлжлэх аж.

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/profile.php?id=100065172095547 хуудсаар холбогдоорой

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.

No description available.