С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн хүндэт зөвлөх Т.Никай нар хүндэтгэлийн зоог барилаа.
Зоогийн эхэнд Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлээд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн наймдугаар сард Японы Парламентын төлөөлөгчид Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй очих үед халуун дотно хүлээн авсныг онцолж, дэлхий нийтийг хамарсан цар тахал хумигдаж, хоёр улсын харилцаа улам идэвхжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс хүнд цаг үед Монгол Улсыг хамгийн их дэмжсэн хандивлагч орон болохыг онцлоод Ш.Абэ агсан монголчуудын хувьд дотнын анд нөхөр байсныг дурсан ярилаа.
Хоёр улсын харилцаанд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын парламентын бүлэг онцгой үүрэг гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийллээ.
Зоогийн үеэр Монгол, Япон хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, иргэд харилцан зорчих асуудал, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад худалдааг тэнцвэржүүлэх, дэвшилтэт технологи ашиглан эрчим хүч гарган авах зэрэг өргөн сэдвээр ярилцлаа.