С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх Ажлын хэсэг хуралдлаа
Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2022.12.26) анхны хуралдаанаа хийлээ.
Ажлын хэсгийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах ажлын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 22-ноос 2023 оны 2 дугаар сарын 20-ны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, батлав. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд болох арга хэмжээг “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд тусгасан билээ.
Ажлын хэсэг мөн Зөвлөлдөх зөвлөлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар хэлэлцэж, Шинжлэх ухааны академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон судалгаа, шинжилгээний байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудыг эрдэмтэн, судлаачдаа тус зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхэд татан оролцуулах чиглэлээр анхаарч ажиллахаар ярилцав.
Түүнчлэн, 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр дараагийн хуралдаанаа хийж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэлээ.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ж.Мөнхбат нарын Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын хүмүүс ажиллаж байна.