С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Боловсролын ерөнхий хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх, санал авах хэлэлцүүлэг Төрийн ордонд тодорхой сэдвийн хүрээнд боллоо. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос зохион байгуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын дэд хэсгийн гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Мөн хувийн хэвшлийн их, дээд болон бага, дунд сургуулиуд, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын холбооны төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцсон юм.
Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа “Боловсролын ерөнхий болон дагалдах хуулийн шинэчлэлийн онцлог”, “Стратеги академи”-ийн захирал Д.Бумдарь “Улс төрийн намын үзэл баримтлал ба боловсролын бодлогын хамаарал”, Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Н.Номин “Монгол Улс боловсролыг сонголтгүй хувийн сургуульгүй болгох уу”, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан “Сурч боловсрох эрхийг баталгаажуулах нь” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн дараа оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлэн ярилцлага өрнүүллээ.