С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
10,322 метр хашаа, хайс буулгана
Хотын дарга зуслангийн бүсийн төлөвлөлт, хаягжуулалт, орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлууд, нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж буй байршлын судалгааны талаар холбогдох байгууллагын удирдлагаас тодруулав.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Зуслангийн 26 амны төлөвлөлтийн ажлыг хийж байгаа. Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гээд дөрвөн амны 8916 нэгж талбарын 1865 га-д төлөвлөлт хийж, тайланг хүлээн авсан. 22 амны төлөвлөлтийг зургаадугаар сард авахаар ажиллаж байна. Хашаа, хайсны арга хэмжээг гуравдугаар сарын сүүлчээр зохион байгуулж, 100 байршилд 10,322 метр хашаа, хайсыг буулгаж ажиллана. 62 байршлын 6553 метр хашааг стандарт мөрдүүлж ажиллахаар төлөвлөсөн. Халиа тошин үүсэх эрсдэлтэй айлуудын судалгааг гаргасан. Дөрвөн дүүргийн хэмжээнд 1110 нэгж талбарын 79.8 га газрын судалгааг харьяат байгууллагаас ирүүлсэн” хэмээсэн бол Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Зуслангийн бүсийн хашаа, хайсанд нэгдсэн стандарт боловсруулахаар Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Мөн нүхэн жорлог цэгцлэхээр БОАЖЯ-тай хамтарсан Ажлын хэсэг журам боловсруулахаар ажиллаж байгаа” гэлээ.
Хотын дарга зуслангийн бүсийн хаягжуулалт, төлөвлөлтийг цэгцтэй болгох хэрэгтэй гэдгийг сануулав.