Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх автозам ашиглалтад орлоо

Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох 8.2 км хатуу хучилттай автозамын нээлт боллоо.

Авто замын нээлтийн үеэр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Олон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын эерэг нөлөөтэй. Тухайлбал, нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн хувьд үр өгөөж нь нэмэгдэнэ. Мөн жолооч нарыг аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтой” хэмээн хэллээ.

Авто замын барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны гуравдугаар дугаар сараас эхлүүлсэн бөгөөд 30 см зузаан бетон суурь, 18 см хучилттай, хүнд даацын тээврийн хэрэгслийн тусгай зориулалтын автозам юм.