С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Архангайн хүүхдүүд Ази тивд аваргалжээ
Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болжээ. Тус тэмцээний турк даамын төрөлд 8-10 насны ангилалд Ц. Жанчивсүрэн алт, Ц.Буянбаатар хүрэл медаль хүртсэн байна. 14-16 насны ангилалд Д.Эрдэмбилэг мөнгө, 11-13 насны ангилалд Ц. Одмаа хүрэл медаль хүртсэн байна.Тэмцээнд 13 орны тамирчид оролцож, долоон төрөлд өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид 100 буудалт даамны үндсэн төрөлд багаараа түрүүлсэн байна.
Эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан өсвөрийн тамирчид, Архангай аймгийн Цэнхэр сумын сургуулийн багш Б.Должинсүрэн болон хүүхдүүдээ хөгжүүлж, дэмждэг аав, ээжүүдийн хамтын хүчээр энэхүү амжилтыг өвөртөлж иржээ.