С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлнэ
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ын Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юу Жан нар гарын үсэг зурлаа.
Дээрх төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-аас Монгол улсад 350 сая юаны буцалтгүй тусламж олгож байгаа юм. Энэ хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчим 1008 айлын орон сууцны төслийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
Хэлэлцээр байгуулснаар Монголын тал газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх үүрэгтэй. Ирэх оны дөрөвдүгээр сард орон сууцны шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.