Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомт олон улсын стандартад нийцэж байна

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.

Xонины ноосон био бордоог ХБНГУ, АНУ-д экспортолж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах үйлдвэр жилд 2,500 тн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогоор жилд 125 тн-ыг үйлдвэрлэдэг.

Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг БНСУ-д дээшлүүлнэ

Тус гэрээний үндсэн дээр сансар судлал, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээс гадна төрийн албан хаагчдыг цахим ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтанд хамруулахаар тохирлоо.

ОХУ-ын Засгийн газраас 8500 тн хүчит тэжээлийн тусламж үзүүллээ

Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өгчээ.

Б.Энхбаяр: Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, авлигагүйгээр үзүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх бодлого

Энэ бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, цахимжуулалтын ажлыг тэргүүлэн ажиллаж, манлайлж шийдвэрлэсэн байгууллага бол Гадаадын иргэн, харьяатын газар гэж итгэл төгс хэлж чадахаар байна.

"Эрдэнэт" үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулжээ

Эрдэнэтийн Үйлдвэр, технологийн паркийг байгуулах ажлын хүрээнд тус паркын дэд бүтцийн ажлуудыг эхлүүлж, мөн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна.

Хэрэглээний эмийг зохих эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн хилээр нэвтрүүлдэг

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж байгаа, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм.

“Би эх орны ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг угтан НЗДТГ-ын Цэргийн штабаас “Би эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна

Төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмж, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40, аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн цалингийн 20 хувиар тооцож нэмэгдэл олгохоор болсон

ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Цахим хөгжил, зам тээврийн сайд Фолькер Виссинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.