Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны анхны тайланг өргөн барилаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.4-т “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ.” гэж хуульчилсан.

Хүний эрх, эрх чөлөөний 22 дахь илтгэлийг өргөн барилаа

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан болон тус комиссын гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Ерөнхийлөгчийн анхны хоригийг УИХ хүлээж авлаа

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан батлагдсан нэр бүхий хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувь нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

"Асуултыг алгасах саналыг гэрч хуралдаан даргалагчид гаргах боломжтой"

Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжтой бөгөөд хянан шалгах түр хорооны гишүүн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, эсхүл давтан асуух эрхтэй бөгөөд сонсголд оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой.

1.6 их наяд төгрөгийн нийт 2542 төслийг нээлттэй хэлэлцэнэ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл өглөө.