Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

Монгол Улсаас БНТУ руу илгээсэн махан нөөш, лаа, хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг хүлээн авч, гэрийг нь барьж, хүмүүнлэгийн тусламжийн хамтаар гардуулсан юм.

М.Өлзийбат: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй.

Гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно

Хотын дарга гүүрэн байгууламжуудын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас тодруулахад “Зайсангийн хос гүүр, Наадамчдаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх /Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох/ гүүрэн байгууламж, Шар хаднаас Гачуурт хүртэлх гүүрэн байгууламжийн ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн” гэсэн юм.

20 гаруй байршилд халиа тошин үүссэн

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.

ДЭМБ-ыг төлөөлж Монголд суух Суурин төлөөлөгч иржээ

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицагийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, Др.Сокорро Эскаланте томилогдон иржээ.

Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна

Aвлига, албан тушаалын хэрэгт төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.

Авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлжээ

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Цай Вэньруйг 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзжээ.

"Эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлоно"

Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газар болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран энэ оноос золбин нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байна.

С.Бямбацогт: 2023 онд арав орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар болон Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус дэмжиж, эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.

Эцсийн мөч хүртлээ тэмцсэн хүүхэд бүхэн БААТАР юм шүү!

Эдгэрэх хувь дутсан ч эмнэлгийн орон дээр хорт хавдартайгаа тэмцсээр эцсийн мөчид амьсгал хураасан ХҮҮХЭД БҮХЭН БААТАР юм шүү! Монголчууд цөөхүүлээ, ердөө 3.2 саяулаа. Бидэнд нэг хүний амь нас ч үнэ цэнэтэй!