С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Кувейтийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейтээс Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцсон юм. 2020 онд Монгол Улс, Кувейт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил тохиох бөгөөд энэ ойг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.