С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Түрээсийн орон сууцны шалгаруулалтыг ил тод явуулах хэрэгтэй
Авлигатай тэмцэх газраас түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавих боломж бүрдүүлэн ажиллахыг хотын даргад зөвлөлөө.
Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулахаар ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор АТГ-аас дээрх үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах талаар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд өнгөрсөн долоо хоногт хүргүүлжээ.
Зөвлөмжид түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг зорилтот бүлгийн ангиллаар нь ил тод мэдээлж, цахим хуудсандаа байршуулах, бүртгэлд авагдсан мэдээллийг эрэмбэлсэн байдал, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангасан байдал, сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар иргэд, олон нийтэд нээлттэй байлгаж хяналт тавих боломж олгох, иргэдээс холбогдох материалыг хүлээн авахдаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах явцад оролцож буй албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар тусгажээ.
Зөвлөмжийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ танилцана уу.