ОХУ-ын нисэх хүчин Хүй долоон худагт "чуулна"

Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 28-нд Хүй долоон худагт ОХУ-ын Агаар-сансарын хүчний гвардын 234 дугаар нисэх хорооны "Русские Витязи" баг нисэхийн үзүүлбэр үзүүлэхээр болжээ. "Русские Витязи" баг нь өндөр төвшний нисгэгчдээс бүрддэг. Тэд олон зориулалтын өндөр маневрлаг "Су-27УБ" сөнөөгч онгоцоор агаарт төвөгтэй үзүүлбэр үзүүлж нисэх юм байна.

Ташрамд дурдахад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар өгсөн тусламжийн дагуу Халхгол суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Бүтээн байгуулалтын ажил ирэх сарын эхээр дуусах төлөвлөгөөтэй байгаа юм.