С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
50 настай эрэгтэй нүхэн жорлонд унажээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд өчигдөр 50 настай эрэгтэй нүхэн жорлонд унасан хэрэг гарчээ. Тодруулбал, тус хороонд байрлах ерөнхий боловсролын 79 дүгээр дунд сургуулийн хашааны хоёр метр гүнтэй нүхэн жорлонд унасан 50 настай эрэгтэй Х-г Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан болох нь шалгалтын үед тогтоосон байна. Түүнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.