20 гаруй тонн түүхий нүүрс нуун далдалж байсныг илрүүлжээ

 

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас түүхий нүүрс худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж байна.

2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн “Э”-ийн хашаанд 20-25 тонн түүхий нүүрсийг худалдан борлуулах зорилгоор нуун далдалж байсныг илрүүлж Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн байна.