С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Дуучин Б.Амархүүд хоёр жил хорих ял оноолоо
Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн ял оноосон юм. Тэрбээр шүүх хурлын үеэр хар тамхи хэрэглэсэндээ гэмшиж байгаагаа хэлж байлаа.