"Урамшууллыг үр дүнтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл (cүү, мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, арьс шир, улаанбуудай) хүртээмж, үр дүнгийн талаар танилцуулав.

photo_2026-09-28_17-37-34 (3).jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс долоон төрлийн урамшуулал олгосон гэдгийг тэрбээр онцлоод нийт 931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олгосон гэв.

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

01.png

Дараа нь Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаарх аудитын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

photo_2026-09-28_17-37-34 (4).jpg

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-09-28 at 14.35.15.png

Улсын төсвийн 2023-2025 оны хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнгийн тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэн тэргүүний хэрэгцээ шаардлага, тэргүүлэх ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлж төлөвлөөгүй, санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой ашиглаагүй байна хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ.

Иймд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүнд бий болсон үйлдвэр, агуулах, зоорь, хүлэмж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, үржлийн мал зэргийн ашиглагчийг нээлттэй, ил тод, өрсөлдөөнт зарчмаар сонгон шалгаруулах, оновчтой, үр ашигтай ашиглахад чиглэсэн журам, заавар боловсруулан баталж, нэгдсэн арга зүйгээр хангах, хэрэгжилт үр дүнг бүртгэх, тайлагнах, хянах, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай хэмээн зөвлөмж өгсөн байна.

photo_2026-09-28_12-17-58.jpg

Аудитаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 174,127.1 тэрбум төгрөгийн таван албан шаардлага өгч, 18.0 сая төгрөгийн нэг акт тогтоон, хууль хяналтын байгууллагад хоёр асуудлыг шилжүүлж, ХХААХҮС-д зөвлөмж өгч, Улсын Их Хуралд аудитын тайлангаар холбогдох асуудлыг толилуулсан гэдгийг Ерөнхий аудиторын орлогч онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Төрөөс сүү, мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, арьс шир, улаанбуудайн чиглэлээр зарцуулсан урамшууллын хэмжээ, үр дүнгийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа.

Шинжээч ирүүлсэн материалын хүрээнд авч үзэхэд, 2008-2025 онд төрөөс долоон төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тушаал, шийдвэр, санхүүгийн бусад баримтуудад дүн шинжилгээ хийхэд үнийн дүн 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байгаа нь салбарын яамнаас мэдээллээ бүрэн ирүүлээгүйтэй холбоотой гэв.

02.png

Мөн шинжээч төрийн урамшууллыг асуудал шийдвэрлэгдсэн эсэхээр бус олгосон дээр төвлөрч хэрэгжүүлсэн, урамшууллын шалгуур үзүүлэлтийг боловсруулж, ил тод мэдээлээгүй, урамшууллын олголт, үйлдвэрлэлийн бодит үр дүн, төсвийн зарцуулалтын мэдээлэл хоорондоо уялдаагүй байна хэмээн дүгнэжээ. Иймд урамшууллын талаар холбогдох журам, тогтоолд үр дүн буюу хэмжих шалгуур үзүүлэлт, чиг үүрэг, хариуцлага байхгүй, урамшууллыг үр дүнтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна хэмээн дүгнэлтдээ дурдсан байлаа.