С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ерөнхийлөгч зарлиг гаргаж Мирна Анн Адкинсийг Алтан гадас одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн Нэгдсэн улсын иргэн Мирна Анн Адкинсийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв. Хатагтай Адкинс Монголын их, дээд сургуулиудад англи хэлний хөтөлбөр эхлүүлэх, хэл болон соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр сүүлийн 25 жилийн хугацаанд ажиллаж байгаа юм. Мөн олон улсын “Lions” клубээр дамжуулан нүдний харааг тогтворжуулах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж үзлэг оношлогоо хийх, шил тааруулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 1000 орчим иргэнд үзүүлж, ашигласан тоног төхөөрөмжөө хандивлах зэргээр хүмүүнлэгийн салбарт ажиллаж байна.