С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
”Хишиг арвин индустриал" компанийнхан Б.Болороогоос уучлалт гуйлаа
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан Б.А нь 2019 оны долоодугаар сарын 9-ний өдөр орон сууцны лифтний хонгилд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Иргэн Б.Болороо нөхрийнхөө золгүй үхлийн шалтгааныг үнэн шударгаар шийдүүлэхийн төлөө тэмцэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр буй юм.
Түүний нөхрийн ажиллаж байсан тус компаниас болсон явдалд эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж буйгаа арваннэгдүгээр сарын 1-нд өдөр тутмын сонинуудаар дамжуулан илэрхийлсэн байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгаж байсныг ЦЕГ-ын даргын тушаалаар Нийслэлийн мөрдөн шалгах газарт татаж, шалгаж буй юм.