Ц.Элбэгдорж: Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл надад байхгүй

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг прокурорын байгууллагаас дуудсан тухай мэдээлэл гараад байгаа. Үүнтэй холбогдуулж Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. 

Тэрбээр "Олон улсын байгууллагуудад хүлээсэн үүргийнхээ дагуу хурал цуглаан, зөвлөгөөнд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж тодруулах зүйл гарсан юм шиг байна.  Зарим нь намайг оргож зугатсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугатаад хаачих вэ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал зөвлөгөөн, уулзалтынхаа урилга хөтөлбөр мэдээлэл хүргүүлсэн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол  Улсын хууль бол миний хувьд дээд хүч юм. Зарим хүн  кино зохиолоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн эсрэг, Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй. Ойрын хоногуудад хөтөлбөрт тусгачихсан үйл ажиллагаандаа оролцоод Монголдоо заавал очно" гэсэн.

Түүний хувьд олон улсын байгууллагуудын урилгаар хурал зөвлөгөөнд оролцоод явж байгаа юм байна.