Чансаа өндөр 128 бөхийн барилдаантай

Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөхийн барилдаан өнөөдөр /2019.11.27/ 14.00 цагаас “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэлнэ.

Чансаа өндөр бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй нийт 128 хүчит бөх зодоглохоор бүртгүүлжээ. Өнгөрсөн жилийн барилдаанд Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн билээ.