Ч.Сайханбилэгийг Интерпол эрэн сурвалжилж эхэлсэн үү

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоос эрэн сурвалжилж эхэлсэн тухай зарим өдөр тутмын сонинд мэдээлжээ. Түүнд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд шилжүүлэхэд оролцсон, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хууль зөрчсөн зэрэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-ыг зориод байсан ч ийнхүү олон улсын цагдаагийн байгууллагаас ийнхүү эрэн сурвалжлуулахад хүрсэн бололтой.