С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хүний амь насанд хохирол учруулаад зугтаажээ
Тээврийн цагдаагийн албанд баярын болон амралтын өдрүүдэд нийт 512 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам зам тээврийн ослын шинжтэй 433 дуудлага бүртгэгдсэнээс ослын улмаас 1 хүн нас барж 5 хүн гэмтжээ.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн бол 3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон байна.
Тухайлбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны орой 21.40 орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн баруун замд 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, марк тодорхойгүй автомашин дайрч ослын газрыг орхин зугтаажээ. Осолдсон иргэнийг ГССҮТ-д хүргэсэн боловч нас барсан байна.
Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлстийн алба хаагчид эрэн сурвалжилж энэ сарын 1-ний өдөр осол гаргаж, хэргийн газраас зугтаасан этгээдийг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.